"Эрдэнэт" ТӨҮГ-т шинэ удирдлага томилох гэж буй тухай мэдээлэл улстөрчдийн амнаас ам дамжсаар удлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус үйлдвэрийн ерөнхий захирлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадралыг томилохоор бэлдэж буй гэх.
Харин одоогийн ерөнхий захирал Г.Ёндонг хэрхэх нь тодорхойгүй байна. Учир нь тэрээр Герман Улсад Элчин сайдаар явахгүй гэсэн бөгөөд түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээгээд авчихлаа гэхэд гомдлын хатуу үг илгээвэл яах вэ гэсэн болгоомжлол улстөрийн томчуулд буй бололтой. Тиймээс ч түүний удаа дараа өгсөн хүсэлтийг буцаасаар байсан аж. Улс төрд тогтсон ёсоор эл албан тушаалд Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилдог. Үүнээс үзвэл Т.Бадралыг "Эрдэнэт" ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилох магадлал өндөр юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Цаашид засагт хамтарсан Ардчилсан намын хэд, хэдэн хүнийг Эрдэнэт үйлдвэрт мөн томилохоор ярилцаж тохирсон байх. Саяхан тус үйлдвэрийн Хяналт хариуцсан менежерээр томилогдсон И. Мөнхжаргал нь дэд захирлын эрх мэдэлтэй, төсөв ч захиран зарцуулдаг гэх.
Эл томилгоонуудтай зэрэгцэн "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг өөр бусад төрийн өмчит компаниудын захирлуудыг сольж, шинэ хүн томилох сураг байна.










