Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан дэмжсэн байна.
УИХ-аас “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батлаагүй. Тиймээс ээлжит бусаар хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэн батлах шаардлагатай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал гаргажээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Үүнээс гадна Засгийн газраас өргөн барих Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Элчин сайд нарыг томилох, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын Дээд шүүхээс ял шийтгэл авсан гэх мэт асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх чигтэй байна.
УИХ-ын дарга захирамж гарсны дараа ээлжит бус чуулган хуралдах боломжтой. Тухайн захирамжид ээлжит бус чуулганыг хэдэн өдөр хуралдуулж, ямар асуудал хэлэлцэхийг нарийвчлан тусгаж, жагсаалт гаргах юм.
Уг нь УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлах товтой байсан. Хуульд заасан 75-аас доошгүй хоног хуралдсан тул ээлжит чуулганыг завсарлуулах учиртай. Ингээд хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлдэг хуваарьтай.










