



















Канадын Сангийн сайд Кристиа Фриланд Ерөнхий сайд Жастин Трюдотой санал зөрөлдсөний улмаас өөрийн хүсэлтээр огцров. Канадын Сангийн сайд Кристиа Фриланд Канад улсад татвар ногдуулах Дональд Трампын мэдэгдэлд ямар хариу арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд Жастин Трюдотой санал зөрөлдсөн байна.
Кристиа Фриланд Ерөнхий сайд ЖастинТрюдо руу илгээсэн захидалдаа өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдээд Д.Трампын түрэмгий, үндсэрхэг бодлогоос үүдэн Канад улсад сорилт тулгарч байгааг онцолсон байна. Мөн зөвхөн Канад улсын ирээдүйн асуудлаар санал зөрөлдсөнөөс өөр шалтгаан байхгүй гэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо сангийн сайд Кристиа Фриландтай санал зөрөлдсөний дараа түүнийг засгийн газартаа ажиллуулах хүсэлгүй байна гэж хэлснээр дээрх шийдвэр гаргажээ. Канадын засгийн газар ирэх жилийн төсвийг парламентаар хэлэлцүүлэхийн дөнгөж өмнө ийнхүү сангийн сайд нь огцорч байна.
Энэ үйл явдал нь Жастин Трюдогийн засгийн газрыг ганхуулж эхэллээ.
Канадын Либерал намын дарга Жастин Трюдо анх Ерөнхий сайдаар сонгогдоход рейтинг нь 63 хувь байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 28 хувь болж буурчээ.
Сангийн сайд огцорсны дараа Либерал намын таван гишүүн Жастин Трюдог болон түүний засгийн газрыг огцрохыг шаарджээ.










