



















БНСУ-ын эрх баригч намын дарга Хан Дун Хун өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ үеэр цэргийн онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сок Ёл онц байдлыг ашиглан өрсөлдөгчөө баривчлах ажиллагаа явуулах байсан баримт олдсоныг онцлов. Тодруулбал өөрийг нь шахаанд оруулж буй улстөрийн өрсөлдөгчдөө улсаасаа урвасан хэрэгт буруутган баривчлах ажиллагаа явуулах байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эрх баригч ард түмний хүч намын дарга Хан Дун Хун мэдэгдэхдээ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх импичментыг баталж ард иргэд улс орноо эмх замбараагүй байдалд оруулахыг хүсээгүй. Гэвч шинээр гарч ирж буй нотолгоонуудаас үүдээд Юн Сок Ёлынбүрэн эрхийг нэн даруй түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзлээ. Тиймээс удахгүй бол импичментэд санал өгөхийг би эрх баригч намын гишүүдийг шахна гэж мэдэгдэв. Эх баригч намын дарга Хан Дун Хуны мэдэгдлээр, Ерөнхийлөгч Юн Сок Ёл суудалдаа удаан тэсэхгүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа бөгөөд өөрийнх намын гишүүдээс 8 хүн нэмж гарын үсэг зурахад л импичмент зарлагдах юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн эрх баригч намын дэмжлэгийг ч бүрэн алджээ. Тэрээр огцорвол эхнэрийн хамт хуулийн өмнө авлига албан тушаалын хэргээр дуудагдана.










