



















Лекорну огцорсноосоо ердөө дөрөв хоногийн дараа дахин Ерөнхий сайдаар томилогдов.
Макроны шийдвэрийг шүүмжилсэн ч Лекорнугийн зан чанарыг Макрон өргөнөөр магтав.
39 настай тэрбээр Макроныг шинэ сонгуулиас сэргийлэх “Сүүлчийн найдвар” гэж үзэж байн
Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсныхоо дараахан телевизийн оройн нэвтрүүлэгт анхны ярилцлагаа өгч байхдаа Себастьен Лекорну өөрийгөө “Цэргийн лам” хэмээн тодорхойлсон. Энэ тодорхойлолт нь үүрэг хариуцлагаа мэддэг хүн, Ерөнхийлөгч Эммануэль Макрон дуудвал буцаж тулалдаанд орохоос хэзээ ч зайлсхийхгүй гэсэн санааг цухалзуулж байв.

Энэ зүйрлэл — Загалмайтны аян дайны үеийн хатуу сахилга баттай дайнч лам нарын дүрийг санагдуулам даруухан зангаараа танигдсан Лекорнутай тун нийцэж байгаа гэж нөхөд нь ч, өрсөлдөгчид ч хүлээн зөвшөөрчээ. Баасан гарагт Макрон түүнд дахин итгэл үзүүлж, албан тушаалд нь буцаан томилсон бөгөөд хэн ч хүсэхгүй байсан үүргийг —(сөрөг хүчин давамгайлсан парламентаар 2026 оны танагдсан төсвийг батлуулах үүрэг)— түүний нуруун дээр дахин үүрүүллээ.
Бямба гарагт Лекорну Парисын өмнөд дүүрэг болох Л’Ай-ле-Роз дахь цагдаагийн хэлтэст зочлох үеэр сэтгүүлчдэд:
“Надаас өөр нэр дэвшигч бараг байгаагүй гэж бодож байна.
Миний хувьд ямар нэгэн нууц зорилго, хувийн хүсэл алга.
Хүнд цаг үеийг даван туулахын төлөө ажиллана,” хэмээн хэлжээ.
Өмнө нь Батлан хамгаалахын сайд зэрэг олон албан тушаал хашиж байсан ч Лекорну (39 настай) Ерөнхий сайд болохоосоо өмнө олон нийтэд төдийлөн танил биш байв. Гэвч огцорсны дараа хийсэн илтгэлийнх нь даруухан, үнэнч өнгө олон хүний сэтгэлийг татаж, нэр хүнд нь огцом өссөн байна.
Гэсэн ч түүнийг дахин томилсон Макроны шийдвэрийг улстөрийн өрсөлдөгчид “тэнэглэл”, “инээд хүрэм тоглоом”, “францчууд руу чиглэсэн дунд хуруу” гэж тодорхойлж, Лекорнийг аль болох хурдан огцруулахаа мэдэгджээ.
“Elabe” судалгааны хүрээлэнгийн дарга Бернар Сананес “BFM TV”-д өгсөн ярилцлагадаа:
“Түүнийг дахин томилсонд шүүмжлэл байгаа ч түүний хувийн чанарыг шүүмжилж буй хүн ховор байна.
Түүний даруу байдал, хүндэтгэлтэй зан нь Макроны дүр төрхтэй ихээхэн эсрэгцэж байна,” гэж хэлжээ. Судалгаагаар Лекорногийн нэр хүнд 11 хувиар өсөж, Францын хамгийн нэр хүндтэй улс төрчдийн эхний 10-д багтсан байна.
Нам дуу хоолойтой, намтар нам гүм Лекорну олон жилийн турш Макроны сүүдэрт үнэнчээр ажиллаж иржээ. Зарим хамтран зүтгэгчид нь Ерөнхийлөгчийг орлох мөрөөдөл тээж байсан бол Лекорнюд тийм хүсэл байгаагүй.
Тэрээр 16 насандаа санваартны сургуульд элсэх талаар бодож байсан тухайгаа өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа дурдсан нь “Өөрийгөө золиослох сэтгэлгээ”-ний илэрхийлэл гэж найз нөхөд нь хэлдэг.
“Миний болгоомжтой зан, хуучинсаг харилцааны хэв маяг намайг хамгаалж байдаг, гэж тэр ярьжээ.
Хаалттай орчинд Лекорнюпу улстөрийн маш нарийн тооцоотой, Ерөнхийлөгчийн тасралтгүй завгүй хуваарьт бүрэн нийцдэг, бүр хуучин удирдагчид Жак Ширак, Николя Саркозиг дуурайж хошигнодог хүн гэж дотны хүмүүс нь ярьдаг.
Нормандын жижиг хотын дарга асан тэрээр нам харгалзахгүй, бүх талынхантай ярилцаж, хатуу үзэл баримтлалгүйгээр шийдэл хайж чаддаг гэдгээрээ хууль тогтоогчид болон орон нутгийн удирдлагуудын хүндэтгэлийг хүлээсэн ажээ.











