Их Британийн Ерөнхий сайд Сэр Кэйр Стармер парламентын асуулгын үеэр уйлж буйгаар харагдсан Сангийн сайд Рэйчел Ривзийг дараагийн сонгуулиас хойш ч сангийн сайдын албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Энэхүү мэдэгдэл нь Стармер Доод танхимд гишүүдийн асуултад хариулах үедээ Ривз уйлснаас хойш хийгдсэн юм.

Гэсэн ч тэрбээр BBC Radio 4-ийн “Political Thinking” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын үеэр байр сууриа тодруулан, Ривзтэй “Нийцтэй ажилладаг” бөгөөд түүнийг “Сангийн сайдын хувиар маш сайн ажиллаж байгаа” хэмээн магтжээ.
Ривзийн төлөөлөгч түүнийг тухайн үед “Хувийн асуудал”-тай тулгарсан байсныг тайлбарласан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Стармер мөн Ривзийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь улс төр болон сүүлд гарсан нийгмийн халамжийн бодлогын өөрчлөлтүүдтэй ямар ч холбоогүй болохыг онцлон тэмдэглэсэн юм.
“Тэр маш сайн ажиллаж байгаа. Бид урьд өмнө байгаагүй их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Бид хамтран ажиллаж, хамт сэтгэж байгаа” гэж Стармер хэлсэн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын хооронд зөрчил үүссэн гэх цуурхалд хариу өгч “Өмнө нь Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр харилцан үл нийцэх тохиолдол гарч байсныг бид мэднэ. Харин бид хоёр бол ихээхэн нийцтэй ажилладаг” гэж мэдэгджээ.










