УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээллийг хүргэж байна.
Үдээс хойш буюу 15.00 цагийн ирцийн мэдээллээс харахад, УИХ-ын 126 гишүүнээс 98 нь УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаандаа өнөөдөр сууж байна. Эзгүй 28 гишүүнээс Х.Баттулга нарын 7 гишүүн тодорхойгүй шалтгаанаар УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалжээ. УИХ-ын Х.Баттулгын тухайд, УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтээс бусад хуралдаанд суугаагүй гэхэд хилсдэхгүй ирцтэй байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин Х.Булгантуяа нарын 11 гишүүн гадаад томилолттой, Ш.Бямбасүрэн орон нутгийн томилолттой гэжээ. Үлдсэн М.Бадамсүрэн, Ж. Баясгалан, Х.Болормаа, А.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтүвшин нарын зургаан гишүүн эмнэлгийн чөлөөтэй гэжээ.
Хэдийгээр гишүүдийн ирцийн бүртгэл 15.00 цагийн байдлаар ийм байгаа ч, УИХ-ын чуулганы танхимд суугаа гишүүдийн тоо 50 хүрэхгүй байдалтай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ийм чухал үед Засгийн газрын гишүүд УИХ-ын хуралдаандаа суухгүй байгаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын гишүүд бухимдаж, 10 минутын хугацааг ч өгсөн. Гэвч сайд нар 100 хувийн ирцтэй чуулганы хуралдаанд суусангүй.










