



















Ерөнхийлөгч Зеленский болон Дональд Трампын энэ долоо хоногийн эхээр хийсэн уулзалт ихээхэн халуун өрнөж дууссан юм. Баасан гарагт (хоёрдугаар сарын 28) Украины ерөнхийлөгч Вашингтон ДС-д очиж, Ерөнхийлөгч Трамп болон дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс нартай уулзсаныг бид өмнө мэдээлсэн. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэд хэдэн улсын төрийн тэргүүнийг Цагаан ордонд урьсан бөгөөд тэдний дунд Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар багтана.
Эдгээр уулзалтууд ерөнхийдөө хэвийн өнгөрсөн бол Зеленский болон Трамп нарын яриа харилцан ойлголцолд хүрээгүй байна. 78 настай Трамп Украины ерөнхийлөгчийг улс орныхоо дайны нөхцөл байдалтай холбоотойгоор 'Гуравдугаар дайнаар тоглож байна' гэж буруутгасан юм.
"Чамд яг одоо ямар ч хөзөр алга" хэмээн Трамп Украины удирдагчид хэлсэн. "Бидэнтэй хамт байвал чамд хөзөр бий болно... Чи сая сая хүний амь насанд дэнчин тавьж байна! Чи Гуравдугаар дайнд бооцоо тавьж байна! Чиний хийж байгаа зүйл энэ улсад туйлын үл хүндэтгэсэн үйлдэл! боллоо" хэмээсэн юм.
Энэ уулзалтын дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте үүнд байр сууриа илэрхийлж, энэхүү нөхцөл байдлыг "Харамсалтай" хэмээн дүгнэжээ. Цэргийн эвслийн тэргүүн Рютте Трампыг "Украиныг урт хугацааны энх тайван байдалд хүргэхийн төлөө тууштай ажиллана" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, мөн НАТО-гийн үнэнч дэмжигч хэмээн тодорхойлов.
Мөн тэрээр Зеленскийг АНУ-ын ерөнхийлөгчтэй харилцаагаа сэргээхийг уриалжээ.
Баасан гарагт Украины удирдагчтай хийсэн утасны ярианыхаа талаар ярихдаа:
"Би Ерөнхийлөгч Зеленскийд хандаж: 'Володымир минь, чи Дональд Трамп болон Америкийн засаг захиргаатай харилцаагаа сэргээх арга замыг заавал олох хэрэгтэй' гэж хэлсэн."
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Зеленскийг Трамптай эвлэрэхийг уриалсан юм.
Одоогоор Зеленский Их Британи-д айлчилж байгаа бөгөөд түүнийг Ерөнхий сайд Кеир Стармер халуун дотноор угтан авч, "Нэгдсэн Вант Улс таныг бүрэн дэмжиж байна" хэмээн батлан хэлжээ.
"Энд, Даунинг-стрийтэд таныг бид тун баяртайгаар хүлээн авах болно" хэмээн тэрээр Украины ерөнхийлөгчид хандан хэлсэн байна. Украины ард түмэн сүүлийн гурван жилийн турш Оросын эсрэг дайн хийж буй билээ.
Стармер үргэлжлүүлэн:
"Их Британийн ард түмэн та болон Украин улсын төлөө хэрхэн нэгдэж, тууштай зогсож байгааг харуулахыг хүссэн юм. Бидний зорилго бол ижил – бид бүгд урт хугацааны энх тайван байдалд хүрэхийг хүсэж байна." гэж хэлсэн байна. Түүнчлэн "Украины тусгаар тогтнол, аюулгүй байдалд суурилсан урт хугацааны энх тайван байдал – энэ нь зөвхөн Украинд төдийгүй Европ, Их Британид ч туйлын чухал асуудал юм." гэж Британийн Ерөнхий сайд нэмж хэлжээ.











