Исламын Бүгд Найрамдах Иран Улсад сүүлийн жилүүдэд өрнөөгүй өргөн хүрээтэй засгийн газрын эсрэг жагсаал өрнөж буйтай холбоотойгоор АНУ хөндлөнгөөс оролцох магадлал бий гэж үзэн Израиль улс аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн өдрүүдэд Ираны эрх баригчдыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг анхааруулж, шаардлагатай тохиолдолд жагсагчдад АНУ туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ асуудлаар Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьж, Ираны дотоод асуудалд АНУ оролцох боломжийн талаар санал солилцжээ. Харин Израиль өөрөө Иран дахь жагсаалд шууд оролцох эсэхээ тодорхой илэрхийлээгүй байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Гэсэн ч Израиль Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ихээхэн болгоомжтой хандсаар байгаа бөгөөд хоёр улсын хоорондын хурцадмал байдал хэвээр байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард хоёр улс 12 хоногийн турш мөргөлдөж, уг дайнд АНУ Израилийн талд орж Иранд агаарын цохилтод өгсөн.
Беньяамин Нетаньяху The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Иран Израиль руу халдвал аймшигтай үр дагавар гарна” гэж анхааруулсан бөгөөд Иран доторх нөхцөл байдлын талаар “Дотоодод нь юу болж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.










