АНУ Исламын Бүгд Найрамдах Иран Улсын гурван гол цөмийн байгууламжийг бөмбөгдсөн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баталж, энэ ажиллагааг “Цэргийн гайхалтай амжилт” хэмээн нэрлэжээ. Цохилт нь Фордо, Исфахан болон Натанз дахь цөмийн байгууламжуудыг онилсон бөгөөд эдгээрийг “Бүрэн сүйрүүлсэн” хэмээн Трамп мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр АНУ-ын зорилго нь Ираны цөмийн баяжуулах чадавхыг устгах, мөн "Терроризмын тэргүүлэх ивээн тэтгэгч” гэгддэг Иранаас гарах цөмийн аюулыг зогсоох явдал байжээ.

НҮБ-ын Цөмийн хяналтын байгууллага (IAEA) нь бөмбөгдсөн газрын гадна талд цацрагийн түвшин нэмэгдээгүй гэж мэдээлсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг цохилтыг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Доналд Трампт талархал илэрхийлж, “Дэлхий дээрх өөр аль ч улс хийж чадаагүй зүйлийг Трамп хийлээ” гэжээ.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын довтолгооныг “Урт хугацааны үр дагавартай” хэмээн анхааруулж, “Хариу арга хэмжээ авах бүх сонголт Иран улсад нээлттэй байгаа” гэв. Тэрээр өөрийгөө хамгаалах Ираны эрхийг онцлон тэмдэглэсэн байна.
Израилийн армийн мэдээлснээр Иран улс Израиль руу олон тооны пуужин харвасан бөгөөд Тель-Авив хотод аюулын дохио өгч, иргэдийг орогнох байр руу орохыг уриалжээ.
Израилийн аврах алба болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хэд хэдэн хүн гэмтсэн байна.










