



















"Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Вашингтон хотноо маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-ны мягмар гарагт уулзана" гэж Израилийн Ерөнхий сайдын албанаас мэдээллээ. Энэ нь Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай тангараг өргөснөөс нь хойш уулзсан анхны гадаад улсын удирдагч болж байна.
"Хоёр удирдагч газын зурвас, барьцаалагдсан хүмүүс, Иран улстай (чөтгөрийн тойрог гэж ярьдаг) холбоотой тулгамдаж буй асуудал болон бусад олон чухал асуудлуудыг хэлэлцэх болно" гэж Нетаньяхугийн ажлын албанаас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 20-нд болсон тангараг өргөх ёслолдоо гадаад улсын хэд хэдэн удирдагчдыг урьсны дотор Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони багтаж байсан. Гэвч тэрээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхэлснээс хойш гадаад улсын удирдагчтай албан ёсны уулзалт хийгээгүй байгаа юм. Ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа эхэлснээс хойш хамгийн анхны уулзах гадаад улсын тэргүүнээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньху тодорлоо. Дэлхийн халуун цэгүүд дотроо Израилийн Хамастай хийж буй дайн болон ОХУ-ын Украйн Улстай хийж буй дайныг зогсоох нь Доналд Трамп дэлхийн олон улсад бодитоор хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болох сэжим болно.











