Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уг нь кабинет бол нам харгалзахгүйгээр кабинетийн зарчмаар ажиллах ёстой. Гишүүд нам харгалзахгүйгээр ажиллах ёстой. Энэ удаагийн кейс бол кабинетийн гишүүд нь Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байгааг та бүхэн бүгдээрээ харж байгаа байх. Энэ өөрөө их төвөгтэй зүйл юм билээ. Ерөнхий сайд сонголтдоо илүү хүчний харьцаа илүү тогтвортой байдал гээд илүү олон зүйлийг бодолцож кабинетийн гишүүдээ томилдог. Ерөнхий сайд өөрийн хүссэн хүнээ томилоод байж чаддаггүй юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Кабинет дотроос энэ асуудал анх үүссэн. Тэр хүмүүс маань бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй очиж нэгдсэн. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. За ингээд асуудал үүсчихдэг. Өнгөрсөн 30 аад жилийн түүхийн бодит үнэнийг ерөнхий сайдууд хэлбэл ард нэг ийм л асуудал байгаа. Тэрнээс Засгийн газар УИХ дотроосоо огцорч байсан тохиолдол цөөхөн. Нийгэм талаасаа ч огцорч байсан нь бага. Хүрэлсүх дарга бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй. Дунд нь зохион байгуулдаг тусгай албад байна. Ийм дабль буюу парлель бүтэц үүсдэг. Үүнийг аль нэг талд нь гаргах ёстой. УИХ дангаараа ард түмнээсээ сонгогддог цор ганц бүтэц байх ёстой. Муу нуухаар сайн илчил гэдэг шиг ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч эсвэл гүйцэтгэх засаглалаа сонгодог болох хэрэгтэй.

















