Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ огцорсонтой холбоотойгоор хуралдах Монгол Ардын Намын бага хурлын тов тодорхойгүй хэвээр байна. МАН-ын дүрмээр бол тус намын дарга хурлыг зарлан хуралдуулах ёстой.
МАН-ын Бага хурлыг намын дарга зарлаж, намын үндсэн дүрмийн дагуу зохион байгуулдаг.
Монгол Ардын Намын Үндсэн дүрэмд зааснаар:
-Бага хурал бол Намын Их хурлын дараах дээд шатны байгууллага бөгөөд тухайн хугацаанд намын удирдлагын гол шийдвэр гаргах байгууллага юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
-Бага хурлыг намын дарга, Удирдах зөвлөл эсвэл Хяналтын ерөнхий хороо-ны санал, шаардлагаар хуралдуулж болно.
-Хурлын тов, хэлэлцэх асуудлыг Намын Удирдах зөвлөл эцэслэн баталдаг.
-Бага хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрх намын даргад хадгалагддаг бөгөөд зарим тохиолдолд дүрмийн дагуу тодорхой тооны гишүүдийн шаардлагаар ч зарлаж болно гэж заасан байдаг.
Тэгэхээр МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэмээн бичигдээд байгаа хүмүүсийг намын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ эцэслэн шийдвэрлэх болно юм.











