



















Засгийн газар төрийн албыг 30 хувь цомхотгож, төрийн данхайсан үр ашиггүй бүтцийг эвдэнэ гэж өчигдөрхөн мэдэгдсэн. Гэтэл хамтарсан Засгийн газар буюу МАН, АН, ХҮН намынхан УИХ-д сонгогдож чадаагүй улс төрчдөдөө эхнээс нь албан тушаалын суудал бэлэглэх боллоо. Хэлэх үг, хийх үйлдэл нь зөрсөн Засгийн газар огцрохгүйн тулд улс төрийн бялуугаа ийнхүү тэгш зарчмаар хуваах томилгоо ийнхүү үргэлжилж байна.
Тухайлбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч даргын статус бүхий "Бүтээмж хариуцсан менежер"-ээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан “Бүтээмжийн менежер”-ээр Нийслэлийн Хүн намын дарга Э.Золзаяаг тус тус томилжээ.
УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн томилогдож буй албан тушаалын гол зорилт нь тус төрийн өмчит үйлдвэрийн газрын үр бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанар руу шилжих шилжилтийн хүрээнд хүний нөөцийн цомхон боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа урагшлуулна гэх.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Харин Нийслэлийн Хүн намын дарга Э.Золзаяагийн томилогдож буй албан тушаал нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын орлогчийн статустай шинэ албан тушаал юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хоёр орлогчтой байх ёстой Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар албан бусаар таван орлогч даргатай болж буй. Энэ нь намууд нийслэлд өөрийн хүмүүсээ эн тэнцүү оруулахын тулд "Бүтээмжийн менежер" буюу орлогчийн статусыг шинээр бий болгож, улс төрийн томилгоог өөд уруугүй хийх болсон гэх. АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг өнгөрсөн Даваа гарагт менежерийн статустай томилсон бол өнөөдөр ийнхүү ХҮН намын төлөөлөл буюу Э.Золзаяаг бас нэгэн орлогчоороо томиллоо.










