Мямар гарагт Их долоогийн (G7) холбоотнууд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухайгаа зарлахаар төлөвлөж байгааг Их Британийн Засгийн газраас мэдэгдлээ. Шинэ хориг арга хэмжээ нь ОХУ-ын Украинд явуулж буй дайны эсрэг дарамтыг улам нэмэгдүүлэх зорилготой аж.
Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер мэдэгдэлдээ "Бид нэмэлт хоригийг эцэслэж байна. Би "Их 7"-ийн бүх түнштэйгээ хэлэлцэж, ОХУ-ын эрчим хүчний орлогыг бууруулснаар тэдний хууль бус дайнд зарцуулах хөрөнгийг нь багасгахыг зорьж байна" гэжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Их долоогийн бүлэгт Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон болон АНУ багтдаг.
Энэхүү хориг арга хэмжээ нь Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эдийн засгийн эх үүсвэр, ялангуяа Украинд явуулж буй цэргийн ажиллагааг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогыг хаахад чиглэсэн байна.










