



















ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсоор 2 удаа утсаар ярьсан гэж олон нийтэд зарласан боловч, түүнээс олон ярьсан байх магадлалтайг Кремль няцаагаагүй байна. Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос ОХУ-даа нэр хүндтэй тооцогддог сэтгүүлч Павел Зарубин ярианы талаар тодруулахад тэрээр "Бид олон нийтэд мэдэгдэж байгаа яриаг мэдээлсэн түүнээс олон удаа ярьсан тухайд хэлэхэд хэцүү" гэжээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп, Владимтр Путин нарын хоёрдугаар сарын 12, гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд ярьсан яриаг дэлхий нийтээрээ мэддэг. Гэсэн ч энэ хоёр ярианаас олон удаа ярьсан гэх таамаглал бий.
Өнгөрсөн жил ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Доналд Трамп Ерөнхийлөгч Путинтэй ярьж байсан гэх мэдээлэл байдаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хоёр ерөнхийлөгчийн хоорондын харилцаа Европын Холбоооны удирдагч нарыг багагүй түгшээгээд байгаа. Учир нь Ерөнхийлөгч Доналд Трамп Европыг орхигдуулж ОХУ-тай газрын тос, Орйхи Дорнодын хурцадмал байдал, БНХАУ-ын асуудлыг хамруулан өргөн хүрээний тохиролцоог хийчихэж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Ингэж болгоомжлох нь ч үндэслэлтэй. Ерөнхийлөгч Трампын байр суурь, асуудалд хандаж буй байдлаас харахад Европын Холбооны удирдагчид багагүй биш илүү их санаа зовох ёстой байж магадгүй аж. Ерөнхийлөгч Доналд Трамп "Вашингтон Эгзаймнер"-т өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэдэн долоо хоногийн турш ярилцсан гэдгээ хэлсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трампаас өмнө 2022 оны хоёрдугаар сард Украйн руу халдан довтлохын өмнө АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жое Байдентай ярилцсан байдаг.
Сэтгүүлч Боб Вудборд 2024 онд хэвлүүлсэн "Дайн" хэмээх номондоо Ерөнхийлөгч Доналд Трамп 2021 онд "Цагаан Ордон"-ыг орхисныхоо дараа Валдимир Путинтэй долоон удаа шууд ярилцсан хэмээн бичжээ.










