



















Баасан гарагт Цагаан ордны "Оваль" танхимд болсон үйл явдал олон улсын удирдагчдаас хурдан шуурхай хариу үйлдэл авсан. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс ямар ч мэдэгдэл гаргаагүй. Оросын удирдагч үүнд заавал хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй юм. Тэр үйл явдлыг тайван ажиглаж суухдаа нэн таашаалтай байсан нь тодорхой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй болсон олон нийтийн өмнөх маргааныг "гайхалтай шоу" гэж нэрлэсэн. Оросын Ерөнхийлөгч Путин ч энэ "шоу"-г таашаан үзсэн нь гарцаагүй биз. Түүний довтолсон улсын удирдагчийг АНУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар олон нийтийн өмнө зэмлэн буруутгаж байгааг харах нь түүнд таатай санагдсан нь лавтай.
Гэсэн хэдий ч Оросын зарим албан тушаалтнууд Вашингтонд болсон үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, экс ерөнхийлөгч Дмитрий Медведев нийгмийн сүлжээндээ Зеленскийг "Цагаан ордны танхимд хатуухан зэмлэл хүртлээ" гэж бичжээ. Тэрээр АНУ-ыг Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоохыг уриалсан байна.
Москва үүнийг таатай хүлээж авах нь тодорхой.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудсандаа Трамп болон Ж.Д.Вэнс нарыг "Украины ерөнхийлөгчийг зодолгүй тэвчсэнд нь талархсан байна"
АНУ, Украины харилцааны хямрал, харин АНУ-Оросын ойртолт:
АНУ, Украины харилцаа хүнд байдалд орж байгаа энэ үед АНУ-Оросын харилцаа эсрэгээрээ сайжирч буй шинжтэй.
Сүүлийн үед Трамп, Путин нар утсаар ярьж, харилцан ойр дотно хамтран ажиллахаа мэдэгдсэн. Ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах талаар ч яригдаж байна. Үүний зэрэгцээ, хоёр улсын албан тушаалтнууд эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж эхэлсэн. Путин Америкчуудад ашигтай байж болох ховор метал болон хөнгөн цагааны үйлдвэрлэлтэй холбоотой хамтарсан төслүүдийг санал болгож байна. Хэрэв АНУ-аас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламж зогсвол Киевт энэ нь маш хүнд нөхцөл үүсгэх ч, Москвагийн хувьд тун ашигтай байх болох юм.
Украинчууд Европын орнуудаас дэмжлэг хүлээн авч байгаа хэдий ч Америкийн зэвсгийн тусламжгүйгээр Оросын армиас хамгаалах нь хамаагүй хэцүү байх болно. Москва сүүлийн үед Украины дайн өөрсдийнх нь талд ашигтай өрнөж байна гэж үзэж байгаа бөгөөд Оваль танхимд болсон маргаан энэ бодлыг улам баталгаажуулсан үйл яюдал боллоо.










