



















УИХ дах Ардчилсан нам өнөөдөр ээлжит бүлгийн хурлаа хийж олон нийтэд мэдээллээ хүргэлээ. Гэхдээ тэдний байр суурь сөрөг хүчний биш “Өлсгөлөн” нам гэдгээ илчилсэн байр суурьтай байна. Ийн нэрлдэх шалтгаан нь тэд аль тал нь ялах, аль тал нь юу өгөхийг, юу амлахыг харна гэсэн агуулгатай буюу хэт “Өлсгөлөн” байгаа мэт байр суурийг илэрхийллээ. Учир нь тэд сөрөг хүчний байр суурийг биш авах, өгөх гэсэн ШАНТААЖ хийж буйг эрх баригчдад тавьсан 3 шаардлагаар нь илэрхийлэгдэж байна.
1. Засгийн газрын болон УИХ-ын даргын асуудлыг хамтад нь хэлэлцэх
- Хуулийн хүрээнд уг асуудлыг хамтатган хэлэлцэх боломжгүй. Учир нь төрийн тогтолцооны огт өөр байгуулалтууд. Нэг нь УИХ-ын томилсон Засгийн газар бол нөгөө нь иргэдийн сонгосон Төрийн эрх барих дээд байгууллага.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2. УИХ-ын чуулганыг уг асуудлаар хуралдахад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор удирдуулах
- Хуралдааныг шаардлагаар хэн нэгэн удирдах бус албан ёсны УИХ-ын дарга хуралдаан удирдах боломжгүй үед орлох албан тушаал
3. УИХ-ын нэгдсэн хуралдаан хүртэл УИХ дах Ардчилсан нам байр сууриа илэрхийлэхгүй.
- Энэ нь тэр хүртэл эрх баригчид бидэнд юу амлах, амласнаа баталгаажуул гэсэн агуулга бүхий шууд “Шантааж” хийж буйг илтгэж буй мэт.
Ардчилсан нам гэдэг УИХ дах Ардчилсан намын бүлэг биш бөгөөд УИХ-д Ардчиллын нэрээр сонгогдсон гишүүд нь тусдаа бүлэглэл болон төрийн эрх мэдлийн төлөө засаглахаар өрсөлдөх бус хэн нь хэдэн гурван төгрөг, албан тушаал өөрсдөд нь амлахыг хүлээдэг “АНГАЙХАЙ” мэт байр суурийг илэрхийллээ.











