Даваа гарагт "OpenAI" компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтман "Microsoft" компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделлатай утсаар ярьж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн тухайгаа мягмар гарагт New York Times-ийн подкастад ярьжээ.
Өнгөрсөн сард "Wall Street Journal"-ийн мэдээлснээр, хиймэл оюун ухааны тэргүүлэх стартап болох "OpenAI" компани гол хөрөнгө оруулагч "Microsoft" компанитай хамтын ажиллагааны нөхцөлөө, тэр дундаа "Microsoft"-ийн ирээдүйд эзэмших хувьцааны хэмжээг шинэчлэн тохирох талаар хэлэлцэж байгаа аж.

"Financial Times"–ийн мэдээлснээр, хэрвээ "OpenAI" болон "Microsoft" компаниуд гол асуудлууд дээр тохиролцоонд хүрч чадахгүй бол "Microsoft" компани хэлэлцээг түр зогсоох боломжтой гэж үзэж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Reuters" агентлаг "Microsoft" болон "OpenAI" компаниудаас дээрх мэдээллийн талаар тайлбар авахаар хандсан ч, ажлын бус цаг гэх шалтгаанаар хариу өгөөгүй байна.
“Мэдээж ийм гүнзгий түншлэлд зөрчил үүсэх үе байдаг. Бидэнд ч бас тийм асуудал бий. Гэхдээ нийт дүнгээрээ бол хоёр компанид хоёуланд нь маш ашигтай байх болно” хэмээн Сэм Олтман "New York Times"–т ярьжээ.
Түүнчлэн Олтман хиймэл оюун ухааны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай үр дүнтэй хэлэлцээ хийснээ дурдсаны зэрэгцээ Трампыг технологийн геополитик болон эдийн засгийн ач холбогдлыг сайн ойлгож байгааг онцолсон байна.
Энэ оны нэгдүгээр сард Трамп "Stargate" хэмээх хувийн хэвшлийн 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хиймэл оюун ухааны дэд бүтцийн санаачилгыг зарласан. Энэ төсөлд "SoftBank", "OpenAI", "Oracle" компаниуд нэгдсэн юм.










