



















УИХ өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвөөс гадна Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилж баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зардлаа танасан төсөвт хориг тавихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй. Харин өөрийнх нь санаачлан батлуулсан хууль хэрэгжих хугацааг хойшлуулсан асуудалд хориг тавьж магадгүй гэсэн албан бус мэдээлэл гарч эхэллээ.
Улс төрд өрнөж буй дээрх асуудлаар УИХ-ын ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатартын байр суурийг хүргэж байна.
Тэрээр төсөв хэлэлцэх үед Засгийн газрын бүтэц хэтэрхий данхар, төсөв нь дагаад данхайсан гэж шүүмжилж байлаа. Тиймээс Засгийн газрынхаа гишүүдийн тоог бууруулж, 23 сайдаа 9 болгох саналыг ч гаргасан. Учир нь, АНУ 15 сайдтай, кабинетынх нь гишүүдээр авч үзвэл 25 байдаг байна. Гэтэл бид тэдний хажууд "данхар" Засагтай сууна. “Төсөв данхар байна, хэмнэнэ” гэж ярихдаа энэ тухай хэн ч хөндсөнгүй, төсөв яагаад данхайсан гэх гол асуудлаа ярьж чадсангүй гэж дүгнэлээ. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тайлбарлахдаа,
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 65 хувиар нэмсэн. Тооны эсрэг тоогоор тэнцүүлэх Засгийн газрын сайд нарын тоо буурсангүй. Манай жижигхэн улсад ахдаад байна. 9 юм уу 13-аас хэтрэхгүй байх учиртай. Парламентын гишүүдийн тоог ч их байна гэж хэлж байсан. Энэ Үндсэн хуульдаа тангараг өргөчихсөн хүн. Хуулиа хамгаална. Гэхдээ “Үндсэн хуульд 23 сайдтай бай” гэдэг заалт байхгүй.
Дахин хэлье, төсөв данхайгаад байгаагийн нэг шалтгаан гишүүд, сайд нар өөрсдөө.Өмнө нь ҮХНӨ-өөр би байр сууриа илэрхийлэхдээ “30 жилээр нь хараарай” гэж хэлж байсан. Дараагийн 30 жил ямар байхыг хэн ч мэдэхгүй. Гэтэл нэмбэл нэмээд л байх тогтолцоо цаашаа үргэлжилнэ.











