




















УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-наас эхлэн 15 өдрийн турш үргэлжилж өнөөдөр хаалаа. Энэ хугацаанд долоон удаа нэгдсэн чуулган хуралдаж, 39 асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны Төсвийн тухай хуульд тодотгол орууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн өөрчлөлт хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын гэрээнд суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чиглэсэн томоохон төслүүдийг цогцоор нь шийдэх эхлэлийг тавьж байна. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан нь ээлжит бус чуулганаар батлагдсанаар хэрэгжүүлэх шатандаа орж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

УИХ-ын даргын захирамжаар үндсэн гурван чиглэлд 52 ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үндсэн гурван чиглэлд ажлын хэсгүүд байгуулж буйг мэдэгдлээ. Үүнд:
Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлийн хүрээнд 22 ажлын хэсэг;
Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлийн хүрээнд 6 ажлын хэсэг;
Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсгийг тус тус байгуулах Улсын Их Хурлын даргын захирамж гарчээ.










