Даваагийн Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарснаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх нөхцөл бүрдээд байгаа юм.
Ес зүй, дэгийн байнгийн хорооны дарга Б.Баярбаатар “УИХ нь Дээд Шүүхийн шийдвэрийг хэлэлцэх зохицуулалт хуульд байхгүй. Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Д.Цогтбаатарын талаар гаргасан шийдвэрт шүүгч гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ шүүгч гаргасан шийдвэр дээрээ гарын үсэг зурсан бол түүний шийдвэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлт үйлдэн, дүгнэлтийг УИХ -д танилцуулж тогтоолын төслийг батлана” гэж байр сууриа илэрхийлсэн. Хэрэв УИХ-ын гишүүд Д.Цогтбаатарыг чөлөөлөхгүй гэвэл Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хүлээн авахгүйд хүрч, хууль тогтоох дээд байгууллага нь хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн ёс зүйгүй үйлдэл болох юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Цаашид үндсэн хуулийн маргаан үүсэж УИХ-ын чадамжийн асуудал ч яригдахад хүрнэ. УИХ-ын хувьд анх удаагаа УИХ-ын гишүүнийг чөлөөлөх Улсын Дээд Шүүхийн шийдвэртэй ийнхүү нүүр тулж байна.
Эргэн сануулахад Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбааатарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр болох нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасах, 20 сая төгрөгийн торгуулийн ялыг хэвээр үлдээсэн юм.










