Лхагва гарагт (Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр) АНУ, Украйн Улстай “Америк -Украйны Сэргээн Босголтын Хөрөнгө Оруулалтын Сан”-г хамтран байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээг байгуулснаар Украйн Улс АНУ-тай байгалийн баялгаа хамтран ашиглахаар болж байгаа юм.
Цаашид ОХУ-тай хийж буй дайнд АНУ-ын дэмжлэгийг авахын тулд Украйн ийм алхам хийж байгааг судлаачид онцолж байна. Мөн дайны турш АНУ-аас Украйн Улсад үзүүлсэн санхүүгийн болон эд материалын тусламжийг уг гэрээг байгуулснаараа хүлээн зөвшөөрч буй аж. “Америк -Украйны Сэргээн Босголтын Хөрөнгө Оруулалтын Сан”-г байгуулснаар Украйны эдийн засгийг нэн яаралтай сэргээн босгох зорилготой хэмээн хоёр талын албаныхан мэдэгдээд байгаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ нь ОХУ-д тодорхой дохио өгч байгаа бөгөөд Доналд Трампын засаг захиргаа урт хугацааны турш чөлөөтэй, бүрэн эрхт, хөгжин цэцэглэж буй Украйн Улсыг тууштай дэмжих болно. Мөн энхийн үйл явцыг хурдасгахын төлөө хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ, Украйн Улсын эдийн засгийн түншлэл нь хоёр улсын ард иргэдэд бодит үр дүнгээ өгч, ашигтай байхыг зорьж байгааг онцолсон аж.










