ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тавдугаар сарын 8-наас эхлэн түр гал зогсоох саналд сэтгэл дундуур байгаагаа Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский илэрхийллээ. "Гурван жил гаруй үргэлжилж буй дайны явцад богино хугацаатай гал зогсоох нь хангалтгүй" гэж Зеленский шүүмжилсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өчигдөр хийсэн видео мэдэгдэлдээ тэрээр "Яагаад Путины парадын үеэр тайван байдал хангахын тулд гал зогсоох ёстой гэж? Бид хүмүүсийн амь насыг парадаас илүү үзэх ёстой. Бид ч дэлхий нийт ч гэсэн тавдугаар сарын 8-ныг хүлээх шалтгаан байхгүй. Хэдхэн хоног гал зогсоод дараа нь аллага дахин эхлэх ёсгүй" гэжээ.
Зеленский илүү өргөн хүрээтэй шийдэл шаардаж, "Хамгийн багадаа 30 хоногийн турш болзолгүйгээр гал зогсоох" шаардлагатайг онцлон дурдсан. Тэрээр энэ шаардлагаа "Жинхэнэ дипломат ажиллагааны үндэс суурь" болно гээд дайныг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.










