Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Бага Хурлын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн туурвисан болон тэдний оюуны өв, үйл хэрэг, түүхэн замналыг өгүүлсэн бүтээлүүдийг Монгол Улсын Үндэсний номын санд хандивлах арга хэмжээ боллоо.

Улс орноо ардчилсан шинэ тогтолцоонд шилжүүлэх, шинэ Үндсэн хуулийг боловсруулах түүхэн үйл хэргийг манлайлан хэрэгжүүлсэн Улсын Бага Хурлын гишүүдийн бүтээл, судалгаа, дурсамж, тэмдэглэл бүрд тухайн цаг үеийн үзэл санаа, үнэт зүйл, төрийн бодлого, шийдвэрийн түүх хадгалагдан үлджээ.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Үндэсний номын санд хандивласан эдгээр бүтээлүүд өнөөгийн ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Монгол Улсын түүхийг бүтээлцсэн хүмүүсийн оюуны их өв сан юм. Тэдний үзэл санаа, туршлага, сургамжийг судлах нь Монголын парламентат ёсны хөгжил, ардчиллын үнэ цэнийг танин мэдэх чухал эх сурвалж болох юм.

Монгол Улсын Үндэсний номын сангаар дамжуулан оюуны өв сангаасаа хуваалцах санаачлага гаргасан “Байнгын ажиллагаатай анхны парламентын холбоо”, Улсын Бага Хурлын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье.










