



















Шуурхай: Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих, эс дэмжих эсэх дээр санал хураалт явагдах гэж байна.

МАН-ын Бага хурлын гишүүдээс нууц санал хураах тогтоолын ТӨСӨЛ
МАН-ын VI бага хурлын тогтоол
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх тухай
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн дүгнэлт” улс төрийн итгэлийг хэлэлцээд МАН-ын Бага хурлаас тогтоох нь:
1. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН парламентад олонхийг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийг хангаж үндэсний ядзгуур эрх ашгийг эрхэмлэн УИХ-д суудалтай нам, эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024.07.05-ны өдөр хуралдсан МАН-ын бага хурлын V хуралдаанаар гаргасан.
Гэвч хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилалж байгаа парламентад суудалтай улс төрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд “Засгийн газартай хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон намын анхан дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирж байгаа санал, шүүмжлэлийн дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. 2024.07.05-ны өдөр хуралдсан МАН-ын Бага хурлын V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай гэжээ.











