



















"Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ойролцоогоор нэг цаг утсаар ярьж, Украин дахь мөргөлдөөн болон Ойрх Дорнодын хурцадмал байдлын талаар хэлэлцсэн" гэж Кремлийн туслах Юрий Ушаков мэдээлэв.

Утсаар ярих үеэр Доналд Трамп Украин дахь дайн хурдан дуусах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Хариуд нь Владимир Путин "Орос улс хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй хэвээр байгаа ч Украинд тавьсан шаардлагуудаасаа ухрахгүй" гэж мэдэгджээ.
"Бид Украины асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэхийг эрэлхийлсээр байна" гэж Путин хэлсэн хэмээн Кремлийн туслах дурдсан байна. Путин мөн Москвагийн нэрлэж буй "Зөрчилдөөн үүсгэсэн гол шалтгаануудыг" арилгахад анхаарлаа төвлөрүүлсээр байх болно гэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Түүнчлэн хоёр удирдагч Иран болон Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Путин Ирантай холбоотой асуудлуудыг "Цор ганц дипломат аргаар" шийдвэрлэх нь чухал болохыг онцолсон гэж Ушаков тэмдэглэв.
Утсаар ярих үеэр хоёр удирдагчийн нүүр тулсан уулзалтын талаар тодорхой яриа өрнөөгүй бөгөөд харин цаашид харилцан яриагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Мөн АНУ Украинд зэвсэг нийлүүлэхээ түр зогсоосонтой холбоотой асуудлыг хөндөөгүй аж.
Ушаковын хэлснээр, Украинын энхийн хэлэлцээр нь Москва болон Киевийн хооронд шууд явагдах ёстой гэсэн байр сууриа ОХУ хэвээр хадгалж байгаа бөгөөд "АНУ үүнийг ойлгож байна" хэмээн нэмж хэлсэн байна.










