



















Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ОХУ-д Украйнтай хийж буй дайндаа хурдан цэг тавихыг уриалсан “Шийдмэг байр суурь”-ийг нь ихээхэн үнэлэн магтлаа.

“Ерөнхийлөгч Доналд Трамп тодорхой байр суурь илэрхийлэн шийдэмгий байгаа нь олон зүйл өөрчлөх боломжтой, ийм хүнд үед жинхэнэ энх тайвны төлөө байгаа нь цаг үеэ олсон алхам юм” хэмээн Володимир Зеленский X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Мөн тэрбээр бичсэн мессеждээ Доналд Трампыг “Олон хүний амийг аварч, энэ аймшигт дайныг зогсоох” чиглэлд анхаарал хандуулж байгаад нь талархал илэрхийлсэн аж.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Зеленский оройн видео мэдэгдэлдээ энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахдаа, Трампын мэдэгдлийг “Онцгой ач холбогдолтой” хэмээн нэрлэсэн бөгөөд ялангуяа ОХУ Украины хотууд руу агаарын цохилт өгөх замаар байнга “Өвдөлт мэдрүүлэхийг оролдож” буй үед бодитой алхам хийсэн гэдгийг онцолсон юм.
Тэрбээр ОХУ-д тавьхаар анхааруулж буй хатуу хориг арга хэмжээг энэхүү мөргөлдөөнд цэг тавих “Түлхүүр хүчин зүйл” гэж тодорхойлсон байна.
“Орос улс хориг арга хэмжээнд ихээхэн анхаардаг” хэмээн тэр хэлсэн. “Украин улс АНУ-тай, Ерөнхийлөгч Трамптай үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн. Энэ дайнд нэр төртэй, аюулгүй, тогтвортой энхийн шийдэл гаргаж, цэг тавихын төлөө хамтран ажиллахад бэлэн байна” гэж Зеленский видео мэдэгдэлдээ тодотгожээ.










