



















Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон хийдэг хэвлэлийн хурлаа хийлээ.
Тэрээр энэ хурлаараа ард иргэддээ хандан хэлдэг уламжлал ёслор илтгэл тавьж дотоод болгон гадаад харилцаан дахь ОХУ-ын тухайн жилийн ололт амжилт, тулгамдаж асуудлуудыг онцолдог.
Мөн иргэдийнхээ асуултад хариулт өгдөг байна. Энэ жилийн хувьд түүнд Орос-Украины дайныг хэзээ дуусгах, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Догальд Трамтай хэрхэн харилцах, ямар бодлого баримтлах утасны дуудлага ОХУ-ын өнцөг булан бүрээс иржээ.
Орос-Украины дайн, гадаад харилцааны тулгамдсан асуултуудад Владимир Путин хариулахдаа, "Бид Сири дэх даалгавраа биелүүлж, Украины хийж буй дайнд ялж байна" гэж онцлон тэмдэглэв.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Мөн тэрээр, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамптай дөрвөн жил гаруй хугацаанд яриагүй ч АНУ-ын шинэ засаг захиргаа Орос-Украины дайныг дуусгахад шийдвэрлэх алхам хийх хүлээлттэй байна гэжээ.
Владимир Путины хувьд дайныг дуусгах асуудлаар Дональд Трамптай хэлэлцээний ширээний ард суухад хийхэд бэлэн гэв.
В.Путинээс, Хэрэв хэлэлцээрийн ширээний ард суувал ОХУ-ын тал "сул" байр суурьтай, АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрөх нөхцөл үүсэх үү? гэх асуултад
-Та болон таныг санхүүжүүлэгч л ОХУ-ын байр суурийг хүлцэнгүй, сул дорой байгаасай гэж хүсэж байгаа байх гэж хариулжээ.











