Япондоо хэт барууны чиглэлтэй намын тоонд ордог "Сансэйто" нам тус улсын дээд танхимын сонгуульд 14 суудал авлаа. Тус нам цагаачлалын талаарх “чимээгүй түрэмгийлэл” гэх мэт сүрдүүлэгтэй лоозон, татвар бууруулах болон халамжийн зардлыг нэмэгдүүлэх амлалтаараа сонгогчдын дэмжлэгийг хүлээв.
"COVID-19" цар тахлын үеэр YouTube дээр вакцинаас сэргийлэх болон дэлхийн элитүүдийн тухай хуйвалдааны онолоор анх олонд танигдсан энэ нам “Япончуудыг нэгдүгээрт тавья” уриан дор улс төрд хүч түрэн орж иржээ.

Сансэйто нам дээд танхимд энэ удаа 14 суудал авсан нь гурван жилийн өмнө авсан ганц суудлаа нэмэгдүүлсэн амжилт байв. Харин доод танхимд одоогоор 3 суудалтай.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Намын удирдагч, 47 настай Сохэй Камиа сонгуулийн дараа Японы “Nippon TV” сувгаар ярилцлага өгөхдөө:
“Япончуудын амьдралыг дахин босгохын тулд даяарчлалыг эсэргүүцэж буйгаа ‘Япончуудыг нэгдүгээрт’ гэх үгээр илэрхийлсэн. Би гадаад иргэдийг бүр мөсөн хориглоно, эсвэл бүгдийг нь хөөнө гэж хэлээгүй” хэмээн мэдэгджээ.
Энэ сонгуулиар Ерөнхий сайд Шигэру Ишибагийн тэргүүлдэг эрх баригч Либерал Ардчилсан Нам (ЛАН) болон эвслийн түнш Комэйто нам хамтдаа дээд танхим дахь олонхийн суудлаа алдсан нь тэднийг сөрөг хүчнүүдийн дэмжлэгт илүү ихээр найдах байдалд хүргэж байна. Тэд өнгөрсөн 10-р сард доод танхимын сонгуульд ч бас ялагдсан юм.










