Японы Ерөнхий сайд Санаэ Такайчигийн засгийн газрын рейтинг арванхоёрдугаар сард 75% байсан бол энэ сард 67%-д хүрч буурсан гэж Nikkei сонин болон TV Tokyo- ын явуулсан гурван өдрийн судалгаагаар гарчээ.

Nikkei сонины мэдээлснээр, Санаэ Такайчи Ерөнхий сайдын тангараг өргөсөнөөс хойш дэмжлэгийн рейтинг анх удаа 70%-аас доош буусан байна.
Судалгаанд оролцогчдын 26% нь Такайчигийн засгийн газрыг дэмжихгүй байна гэж хариулсан нь өмнөх арванхоёрдугаар сарын судалгааны 18%-аас өссөн үзүүлэлт аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нийт судалгаанд оролцогчдын 56% нь амьдралын өртгийн өсөлтийг (инфляц) зөөлрүүлэхээр чиглэсэн Такайчигийн эдийн засгийн уян хатан багц арга хэмжээ үр дүн үзүүлэхгүй гэж үзсэн бол 38% нь эерэг нөлөө үзүүлэх болно гэж үзжээ.
Такайчи ирэх хоёрдугаар сарын 8-нд ээлжит сонгууль зарлаж, өргөжүүлсэн төсвийн бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдэл авахыг зорьсон нь япон зах зээлд бондын өгөөж өсөхөд нөлөөлж, Япон нэмэлт бонд гаргах шаардлагатай болно гэсэн таамагийг гаргахад хүргээд байна.










