



















Ерөнхий сайд Шигэру Ишиба, 7-р сарын 25-нд Парламентын байранд болсон уулзалтаар зургаан сөрөг хүчний намын болон эвслийн хамтрагч Комэйто намын удирдагчтай уулзав.
Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба АНУ-тай байгуулсан татварын түүхэн гэрээ нь “Японы гол ашиг сонирхлыг хамгаалсан” гэж мэдэгдлээ.

Тэрбээр 7-р сарын 25-нд Японы парламентын байранд эвслийн бага түнш болох Комэйто нам болон зургаан сөрөг хүчний намын удирдагчидтай уулзаж, уг гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсны дараа ийм тайлбар хийсэн байна.
“Бид хамгаалах ёстой зүйлсээ хамгаалж, Япон, АНУ аль аль талд ашигтай гэрээнд хүрсэн” гэж Ишиба уулзалтын эхэнд хэлсэн бөгөөд Токио гэрээний хэлэлцээний турш тууштай, хүчтэй байр сууриа хадгалсан гэдгийг онцлов.
Ишиба АНУ-тай хийсэн тарифын хэлэлцээний явцад нийт гурван удаа Комэйто болон сөрөг хүчний намуудтай уулзаж, тэдний үзэл бодлыг сонссон байна.
Хамгийн сүүлчийн уулзалтын үеэр тэрбээр татварын нөлөөнд өртөх Япон компаниудад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах амлалт өгсөн.
Харилцан 15 хувийн татварыг наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх төлөвтэй байна.
АНУ-ын аль хэдийн хэрэгжүүлээд буй автомашины 25 хувийн татварыг 15 хувь болгон бууруулах аж.
АНУ-ын Засаг захиргаа мөн Япон улс Америкт 550 тэрбум ам.доллар (ойролцоогоор 80 их наяд иен)-ын хөрөнгө оруулалт хийх ба АНУ-ын бүтээгдэхүүнийг, тэр дундаа будаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японд импортлох зах зээлийг илүү өргөн хүрээнд нээхийг зөвшөөрсөн гэж зарласан.
Ардчилсан Ард Түмний Намын дарга Юичиро Тамаки уг гэрээнд эргэлзсэн байр суурь илэрхийлж, “Улам л түгшүүртэй” мэдрэмж төрж байна хэмээв.









