
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс "Хормузын хоолой"-гоор дамжин өнгөрч буй усан онгоцнуудаас ямар нэгэн төлбөр авахгүй гэдгээ мэдэгдсэн гэж хэлжээ.
Трампын хэлснээр, уг усан замаар зорчих хөлөг онгоцнуудад зам ашигласны төлбөр, даатгалын нэмэлт зардал болон бусад төрлийн хураамж ногдуулахгүй аж.
Тэрээр өөрийн нийгмийн сүлжээн пэхь хуудсандаа:
АНУ Иранд ямар ч мөнгө төлөөгүй бөгөөд Ираны мөнгөн хөрөнгийг тэдэнд шилжүүлээгүй. Харин бидний бүрэн хяналтад байгаа. Иранчуудын зарим хөрөнгийг суллана. Тэд сулласан хөрөнгөөр манай фермерүүд болон мал аж ахуй эрхлэгчдээс эрдэнэ шиш, улаан буудай, шар буурцаг болон бусад бүтээгдэхүүнийг худалдан авах болно.
гэж бичжээ.
Тэрээр мөн:
Иранд хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ маш өндөр байгаа бөгөөд бид тэдэнд зориулсан эдгээр худалдан авалтыг зөвхөн АНУ-аас хийх юм.
хэмээн нэмж дурдсан байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент "CNBC" телевизэд өгсөн ярилцлагадаа, Ерөнхийлөгч Дональд Трампын Ирантай байгуулсан түр хугацааны хэлэлцээрийн хүрээнд суллагдах Ираны хөрөнгийг АНУ-ын Сангийн яам удирдан зохицуулна гэж мэдэгджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Бессентийн хэлснээр, уг хөрөнгийн ихэнх хэсгийг АНУ-ын хүнс болон эмийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах юм байна.
Түүнчлэн Сангийн яам Ойрхи Дорнод дахь эдгээр хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих бөгөөд энэ нь Иран царцаагдсан хөрөнгөдөө хэрхэн нэвтрэх боломжтой болохыг хатуу хянах тогтолцоог бий болгох гэсэн Дональд Трампын засаг захиргааны оролдлого аж.
АНУ болон Иран өнгөрсөн долоо хоногт 14 заалт бүхий түр хугацааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний хүрээнд дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг "Хормузын хоолой"-г дахин нээж, 60 хоногийн хугацаатай гал зогсоох дэглэмийг эхлүүлсэн.
Мөн хоёр улс даваа гарагт Швейцарь улсад хэлэлцээний эхний шатны уулзалтаа амжилттай өндөрлүүлжээ.
Хормузын хоолой бол Иран, Оман улсын хооронд байрлах стратегийн чухал усан зам юм. Дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тос, шингэрүүлсэн хийн томоохон хувь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг тул түүний ажиллагаа дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлдөг.
Энэхүү мэдээлэл хэрэгжвэл Ираны царцаагдсан хөрөнгийг Иранд шууд шилжүүлэхгүй, харин АНУ-ын хяналтан дор хүнс, эм зэрэг иргэний зориулалттай бүтээгдэхүүн худалдан авахад ашиглах зохицуулалт бий болньюо.










