
🔘 Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого" 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана.

🔘8 дахь удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулах бөгөөд нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
🔘 Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран статистикийн мэдээ, тайланг илгээх, мэдээлэгч байгууллагад тулгардаг ачааллыг бууруулах зэрэг давуу талтай.
🔘 Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ | #ААНБТ2026









