



















БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Бээжин АНУ-аас Исламын Бүгд Найрамдах Иран Улсын цөмийн байгууламжуудад хийсэн довтолгоог эрс буруушааж, Израиль улсыг аль болох хурдан гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг уриалжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар, “Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт дор байгаа цөмийн байгууламжуудад АНУ довтолж, Иранд агаарын цохилт өгсөн явдлыг БНХАУ эрс шийдэмгий буруушааж байна” гэжээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ Ираны гурван гол цөмийн байгууламжийг онилж, цохилт өгсөн нь тус улсын цөмийн амбицийг хязгаарлах зорилготой гэж мэдэгдсэн. Энэхүү довтолгоо нь Израиль ба Ираны хооронд дахин хурцадсан сөргөлдөөний үеэр болжээ. Ираны зүгээс цөмийн зэвсэг хөгжүүлэх ямар ч зорилго байхгүй хэмээн давтан мэдэгдсээр ирсэн.

Түүнчлэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ улс Иранаас олон тооны иргэдээ яаравчлан нүүлгэн шилжүүлж байгаа нь ажиглагджээ.











