



















Тулааны их мастер, домогт тулаанч Холливудын алдарт жүжигчин, 60, 70-аад оны Монголчуудын шүтээн Чак Норрис 86 насандаа таалал төгслөө. Түүний нас барсан тухай мэдээг гэр бүл нь олон нийтэд хүргэхдээ “Дэлхий нэгэн домгоо алдлаа” хэмээсэн нь тун оновчтой байлаа.

Гэр бүлийн мэдэгдэлд:
Тэр зөвхөн кино од биш байсан. Тэр бол итгэл үнэмшил, сахилга бат, хайр халамжийн бэлгэ тэмдэг байлаа. Бид түүнийг нөхөр, аав, өвөөгийн хувьд үүрд дурсах болно.
гэжээ.
Чак Норрис ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд бага насандаа өөрийгөө “ичимхий, сул дорой” хүүхэд байсан гэж дурсдаг байсан юм.
Гэвч тэр АНУ-ын Агаарын цэрэгт алба хааж байхдаа тулааны урлагтай танилцаж, амьдрал нь орвонгоороо эргэн өөрчлөгдсөн гэдэг.
Удалгүй тэрээр каратэгийн олон удаагийн аварга, өөөрийн тулааны урлагийн урсгал (Чак Кук До)-ийг үүсгэн байгуулсан юм.
Түүний карьерын хамгийн том үсрэлт бол бидний хайрлаж, шүтэн биширдэг Брюслитэй хамтран тоглосон Way of the Dragon буюу Луугийн зам кино байлаа.

Уг кинонд гардаг Ромын Колизей-д Брюслитэй хийдэг тулаан нь кино урлагын түүхэн дэх хамгийн алдартай тулаануудын нэг болон үлдсэн. Монголчууд анх энэ киногоор Холливуудтай танилцсан гэхэд нэг их хилсдэхгүй биз.

Дараа нь тэрээр
Missing in Action
Delta Force
болон олон тулаант кинонд “хатуу чанд, шударга баатар”-ын дүрийг бүтээсэн.
Чак Норрис телевизийн киноны нэгэн үеийг тодорхойлсон. Тэрээр 1990-ээд онд тэрээр Walker, Texas Ranger цувралаараа дэлхийг байлдан дагуулсан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү цувралд:
Хууль сахиулагч
Шударга ёсны төлөө тэмцэгч
Ёс суртахууны бэлгэ тэмдэг
гэх дүрийг бүтээж, олон сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
2000-аад онд Чак Норрис дахин “төрсөн” гэхэд болно.
Түүний тухай хошин баримтууд (Chuck Norris Facts) интернэтэд тархаж:
“Чак Норрис унтдаггүй — Тэр өглөө болохыг зүгээр л хүлээдэг”
“Тэр цагийг хардаггүй — Яагаад гэвэл цаг түүнээс айдаг”
зэрэг хошигнолууд түүнийг шинэ үеийн соёлын бэлгэ тэмдэг болгож байсан.
🕊️ Сүүлчийн өдрүүд
Нас барахаасаа өмнөхөн тэрээр биеийн тамир хийж буй бичлэгээ нийтэлж “Би хөгширдөггүй, харин дараагийн түвшинд гардаг” гэж ярьж байсан юм.
Түүний нас барсан нь гэнэтийн байсан бөгөөд гэр бүлийнхнийхээ дунд амгалан таалал төгссөн гэж гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ дурджээ.
Түүнийг нас барсныг холливудын одууд, тулааны спортын тамирчид, олон сая шүтэн бишрэгчид сонсоод нийгмийн орчинд хүндэтгэл үзүүлсээр байгаа аж. Бид ч мөн гашуудаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Нэг жүжигчин эмгэнэлийнхээ бичигт
“Тэр бол зүгээр нэг хүн биш байсан. Тэр бол зориг, сахилга бат, шударга ёсны амьд жишээ байсан.”
Монголчуудын хувьд Чак Норрис бол Брюслиг, Холливуудыг, мөн тулааны урлагыг, домогт Коллизейг бидэнд таниулсан социализмаас ардчилсан нийгэм рүү шилжихэд гол соён гэгээрүүлэгч байсан юм. Way of the Dragon кино Монголчуудыг нээлттэй нийгмийг таних цонхнуудын нэг байлаа. Амгалан нойрсдоо Чак









