



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Цагаан Ордон”-д эргэн ирж буйтай холбоотойгоор ам.долларын ханш бусад валютуудын эсрэг суларч байна. Зургаан валютыг багцалдаг ам.долларын индекс 0.35 хувиар буурч 109.020 дээр ирж, сүүлийн хоёр долоо хоногийн дээд цэг дэр ирлээ. Арваннэгдүгээр сарын 05-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсан, АНУ-ын инфляцтай холбоотойгоор сүүлийн саруудад 4 орчим хувиар ам.доллар бусад валютуудын эсрэг чангараад байсан. Өнөөдөр Мартин Лютер Кингийн өдөр тохиож буйтай холбоотойгоор АНУ-ын Хөрөнгийн Биржүүд амарч байгаа юм. Мөн энэ өдөр АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп манай улсын цагаар шөнийн 01:00 цагт тангаргаа өргөнө.
Тангараг өргөснийхөө дараа Ерөнхийлөгч Доналд Трамп олон шийдвэрүүдэд гарын үсэг зурах юм. ING банк “Ерөнхийлөгчийн гарын үсэг зурах эхний шийдвэрүүдийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна” хэмээн мэдэгдсэн. /Уг шийдвэрүүдийн заримаас нь манай сайт мэдээлснийг энд дарж уншина уу!/ 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп ийнхүү хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүллээ. Өнгөрсөн оны сонгуулиас хойш дөрвөн сар цуурхалд автсан зах зээл ийнхүү бодит байдал руугаа газардаж байгаа юм.
Хоёр нахисан улстөрчийн хувьд Доналд Трамп зарим халуухан шийдвэрийг зөөлрүүлэх хандлагатай байгааг БНХАУ-аас үүдэлтэй “Тик Ток” нийгмийн сүлжээг нээлгэснээр харж болохоор байна. АНУ “Тик Ток” нийгмийн сүлжээг хаасан нь бизнесийн гэхээс олон улсад БНХАУ-тай сөргөлдөх байр сууриа ил болгосон үйлдэл юм. Цаашид интернэтийн орчинд АНУ-тай шууд өрсөлдөн гарч ирж буй улс бол яах аргагүй БНХАУ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Ингээд Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үндсэн ажилдаа орсноор хий шуугиан намжих боломжтой. Ямартаа ч “Биткойн”-ын ханш 100 мянган ам.доллараас буурах трэнд рүү орж ирэх болов уу. 2022 оны есдүгээр сард Ам.доллар Еврогийн эсрэг 0.9550 гэж харьцсан ханш дээрээ ахин ирэх үү? гэсэн хүлээлт валют арилжаачдын дунд асуулт үүсгээд байн.











