



















Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трамп руу дахин гал нээсэн хэрэг гарлаа. Аз болоход Д.Трамп эсэн мэнд бөгөөд зэвсэгт этгээд түүнээс 300-500 метрийн зайтай байжээ. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн бол Хавайд хувиараа бизнес эрхлэгч, 58 настай Райан Уэсли Роут гэх эр. Сэжигтэн Райан Уэсли Роут бол Украиныг дэмжигч нэгэн. Зүгээр ч нэг дэмжигч биш, нийгмийн сүлжээнд Украиныг дэмжиж өөрийн “амь насаа зольж” ОХУ-ын түрэмгийллийн эсрэг дайтахыг “уриалагч”.
“WE STAND WITH UKRAINE”- “БИД УКРАИНТАЙ ХАМТ”
Тэрээр 2022 онд “X” платформ дээр бичлэгүүд оруулж Украины төлөө тулалдаад “үхэхэд” бэлэн байгаагаа илэрхийлж, Кремлийг шатаах тухай нийтэлсэн байдаг. Мөн “X” өнгөрсөн оны 10-р сард өөрийн фэйсбүүк хаягаараа Орос-Украины дайнд оролцох уриалга гаргаж, Афганистаны хугацаат цэргийн албан хаагчдыг Украины төлөө дайтах ёстой гэж үзжээ. Тэрээр паспорттой цэргүүд надад “паспортынхоо” хуулбарыг илгээх шаардлагатай байна гэж тэр англи, пушту хэл дээр нийтэлсэн байдаг. Үүнээс үзвэл тэрээр Украиныг идэвхтэй дэмжигч бөгөөд ардчиллыг хамгаалагч. Олон нийтийн сүлжээнд тэрээр Д.Трампыг хурцаар шүүмжилж ардчиллыг дэмжихийг сануулдаг идэвхтэн. Харин тэрээр Д.Трамп руу халдсан “анхны” халдлагын дараа ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч Камала Харрист хандан, халдлагын үеэр хамгаалагчид буудуулж нас барсан халдагчийн “оршуулгад очих ёстой” гэжээ. Халдлага үйлдэгч этгээдийн талаар шинжээчид үзэхдээ мэдээллийн дайн, манипуляцийн золиос болсон хөөрхийлөлтэй нэгэн. Өнөөгийн нийгэмд өөрийн амьдралаар бус улс төрийн тавилттай “драмад” итгэн түүгээр амьсгалдаг “хөөрхийлөлтэй” хүмүүсээр дүүрсэн. Энэ бол технологийн эрин зууны “эмгэнэл”. Харин Д.Трампын амь насанд халдах энэ удаагийн оролдлого бол сонгууль угтсан жүжиг байж болзошгүй хэмээн дүгнэцгээж байна.
Д.ТРАМП БА ОРОС-УКРАИНЫ ДАЙН
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд нэр дахин дэвшихээ зарлахдаа "Хэрэв би ерөнхийлөгч байсан бол дайныг ганц өдөр л зогсооно. Надад ердөө 24 цаг л хангалттай. “Маш амархан” гэж мэдэгдэж байлаа. Мэдээж Дональд Трампын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй төвөггүйхэн ойлголцож чаддагаа онцолж байв. Мөн Жо.Байден ерөнхийлөгч болсноор ОХУ Украинд халдан довтолсон гэж өнөөгийн ерөнхийлөгчийн үзэл бодлогыг шүүмжилсэн удаатай. Тэгэхээр халдагч этгээд Орос Украины дайныг зогсоох бодолгүй эцсээ хүртэл Украиныг Оростой байлдуулж “ялалт”-ыг нь үзэх “сонирхолтой” этгээд байж. Иймээс халдагч этгээд Д.Трамптай үзэл бодлыг зөрчлөөрөө “өс” зангиджээ.
РАЙАН УЭСЛИ РОУТ
58 настай Райан Уэсли Роут. Сэжигтэн Райан Уэсли Роут бол Украиныг дэмжигч нэгэн. Тэрээр хэд хэдэн удаа шүүхэд дуудагдсан бүртгэлтэй. Тухайлбал, 2008 онд 32,000 орчим долларын холбооны татварын татвар төлөөгүй асуудлаар холбооны шүүхэд дуудагджээ. Мөн 1998 онд “хуурамч чек"-ээр гүйлгээ хийх оролдлого хийсэн гэж үзсэн ч хэрэгсэхгүй болгосон байна.
Д.ТРАМП ХАЛДЛАГЫН ДАРАА
Д.Трамп халдлагын дараа дэмжигчдэдээ хандан, "Миний ойр орчимд буун дуу гарч халдлага болсон. МИНИЙ БИЕ “АЮУЛГҮЙ”, МАШ САЙН БАЙНА!" “БУРХАНД ТАЛАРХЪЯ” гэжээ.











