



















Францын ерөнхийлөгч асан Николя Саркози Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигаас 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтэд зориулан хэдэн сая евро авсан гэх хэрэгтээ өнөөдөр шүүхээс ял сонсоно.
Улсын яллагчид 2007–2012 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Саркозид 7 жилийн хорих ял оноохыг шүүхэд санал болгосон. Хэрэв түүнийг буруутайд тооцвол тэрээр давж заалдах эрхтэй бөгөөд төлөвлөсөн ялын хугацаа хүчингүй болох магадлалтай.

70 настай Саркози энэ оны нэгдүгээр сараас хойш “Төрийн хөрөнгө завшсанаа нуун дарагдуулах, идэвхгүй авлига, хууль бус сонгуулийн санхүүжилт болон гэмт хэрэг үйлдэх зорилготой эрүүгийн хуйвалдаан” гэх зүйл ангиар шүүхэд дуудагдсан.
Мөрдөн шалгагчид түүнийг Ливийн засгийн газартай авлигын гэрээ байгуулсан гэж буруутгаад байгаа. Уг хэрэгт Ливийн тагнуулууд, ял шийтгэгдсэн алан хядагч этгээд, зэвсгийн наймаачид хүртэл холбогдсон аж. Гэхдээ уг хэргийг Муаммар Каддафи сая сая евротой чемодан дүүрэн сая сая еврог Парис руу илгээсэн гэх мэдээлэлтэй “бүрхэг хэрэг” гэж тодорхойлж байна.
Саркози буруутай гэдгээ үргэлж үгүйсгэж, энэ хэргийг улс төрийн зорилготой гэж мэдэгдсээр ирсэн.
Хууль эрх зүйн асуудлууд нь үргэлжилсээр байгаа хэдий ч, өнгөрсөн 6-р сард Францын хамгийн дээд шагнал болох “Хүндэтгийн легион”-ы одонгоосоо хасагдсан ч Саркози Францын улс төрийн тайзнаа нөлөөтэй хэвээр байна.
Тэр саяхан шавь, Ерөнхий сайд Себастьен Лекорнутай уулзаж, мөн Марин Ле Пенийн тэргүүлдэг Үндэсний эв нэгдэл (RN) намыг “Бүгд найрамдах нумын” нэг хэсэг боллоо хэмээн мэдэгдсэн нь, баруун жигүүрийн, цагаачидыг эсэргүүцдэгээрээ алдартай энэ намд тодорхой хэмжээгээр нэр хүнд нэмж өгсөн ажээ.
Саркози албан тушаалаасаа бууснаасаа хойш олон хууль эрх зүйн бэрхшээлтэй тулгарч ирсэн. Өнгөрсөн онд Францын Дээд шүүх түүнийг авлига болон нөлөөллийн наймааны хэргээр ялласан шийдвэрийг баталж, түүнд нэг жилийн хугацаанд цахим хөлдөнд байх шийтгэл оноосон нь Францын төрийн тэргүүн асанд тохиолдсон анхны тохиолдол болсон. Энэ шийтгэлийн хугацаа дууссан.
Өнгөрсөн 2024 онд давж заалдах шатны шүүх 2012 оны дахин сонгогдох оролдлогын үеийн хууль бус сонгуулийн санхүүжилтийн хэргээр буруутгасан шийдвэрийг мөн баталсан.











