



















Израйл, Хамас бүлгийн хооронд зуучилж буй Египет улс гал зогсоох хэлэлцээрийг ахин эхлүүлэх шинэ санал дэвшүүлсэн талаар Рейтерс агентлаг мэдээллээ. Сүүлийн 24 цагт Израйлийн дайралтаас болж 65 хүн амиа алдсан талаар Палестиний Эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Египет улсын дэвшүүлсэн санал нь мягмар гарагт Израйль улс газар ба агаараас хийж буй дайралтын үед гарч байна.
Дайралт эхэлсэн эхний долоо хоногт 700 орчим палестин иргэн аиа алдсаны 400 гаруй нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэжээ. Мөн Хамас бүлэглэлийн хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үрэгдсэн байна.
Египет улсын санал болгож буй төлөвлөгөөнд "Хамас бүлэглэл 7 хоног бүр 5 барьцаалагдсан иргэнийг суллах зөрүүлээд Израйл улс барьцаалагдсан иргэн суллагдсан эхний долоо хоногоос эхлүүлээд гал зогсоох" зэрэг аюулгүй байдлыг тусгажээ.
Одоогоор Хамас бүлэглэлд 59 барьцаалагдсан иргэн байгаагийн 24 нь амьд байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа. Египет улсын дэвшүүлсэн саналыг Хамас болон АНУ зөвшөөрөөд байгаа бол Израйл улс хариу өгөөгүй байна.
Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан уг саналын талаар тодорхой мэдээлэл өгөөгүйч тэрээр " Зуучлагчдын зүгээс хэд хэдэн санал тавьж байгаа ч зөрүүг арилгах, хэлэлцээг үргэлжлүүлэх, гэрээний хоёр дахь суурийг тавих зорилготой байгаа" хэмээн мэдэгдсэн.
ИЗРАЙЛ ЦЭРГЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ТОДОРХОЙ ХУГАЦААГ ТОХИРОХ
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Израйл улс Газын зурвасаас цэргээ эргүүлэн татах тодорхой хугацааг АНУ-ын баталгаатайгар тохирох заалт оруулах хүсэлтийг Египет улсын санал болгож буй энхийн гэрээнд тусгаад байгаа аж. Хамас бүлэглэл Израйл улсыг нэгдүгээр сард хийсэн гал зогсоох хэлэлцээрээ зөрчсөн гэж үзэж буруутгаж байгаа ч эвлэрэх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Египетийн санал болгож буй энэ саналыг судалж байгаа гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф мэдэгдсэн.
Харин Израйл улс барьцаанд үлдсэн иргэдээ суллуулхын тулд цэргийн дайралт хийхээс өөр аргагүй гэдгээ мэдэгдээд байгаа. Палестиний албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн 18 сарын хугацаанд мөргөлдөөний улмаас 50 мянга гаруй иргэн амиа алдсан байна. Израйл улс 2023 оны аравдугаар сард Хамас бүлэглэл Өмнөд Израйл руу довтолж 1200 хүний амийг хөнөөж, 250 гаруй хүнийг барьцаалснаас үүдэн Газад цэргийн ажиллагааг эхлүүлсэн.
Палестинийн Раффах хотын захиргаанаас мэдээлж байгаагаар тус хотын Тель-Аль султан дүүрэгт Израйлийн цэргүүд байрлаж, ойролцоогоор 50 мянган хүнийг "хашсан" байна. Эдгээр хашигдсан хүмүүс хоол хүнс, ундны ус, эмнэлгийн тусламжгүйгээр бүрэн хашигдаад байгаа аж. Харин Израйлийн албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар тус хотод үүрлэсэн террористуудыг устгах зорилготой цэргүүдийг байрлуулсан гэсэн байна.
ХҮМҮҮНЛЭГИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭЭД БАЙНА
НҮБ-ын Палестин дүрвэгсдэд туслах агентлагийн (UNRWA) мэдээлж байгаагаар Газад 124,000 хүн орон, гэрээ орхин нүүжээ. "Гэр бүлүүд багахан зүйлээ тэвэрч, хаашаа ч очих боломжгүйгээр орон гэргүй болсон. Израилийн эрх баригчид бүхий л тусламжийг хаан боогдуулснаар хоол хүнс ховордож, хүнсний үнэ хэтэрхий өссөн. Энэ бол хүмүүнлэгийн гамшиг. Бүслэлтийг яаралтай буулгах ёстой" гэж тус агентлаг өөрийн X (хуучнаар Twitter) дээр бичсэн байна.











