Орос-Украины дайнд Хойд Солонгосын цэргүүд оролцож дайны талбарт байлдаж байгааг В.Зеленский баталжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ Хойд Солонгосын цэргүүд манай цэргүүдтэй байлдаж байна. Хойд Солонгосын цэргүүд дайны талбарт амь насаа алдаад эхэлсэн. Одоогоор хохирлын тоо мэдэгдэхгүй байна гэжээ. Ким Жон Ун, Владимир Путин нарын “цэргийн сургалт” бодит дайны талбарт болж байгаа нь НАТО-ын анхаарлыг татаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өмнө нь Хойд Солонгосын цэргүүд ОХУ-д сургалтад хамрагдана гэж мэдээлж байсан бол барууныхны тагнуулын мэдээнд цэргүүд дайны талбар руу илгээгдэж байгааг дурдсан байна. Украины тагнуулын мэдээлэлд Хойд Солонгосын 11 мянга орчим цэрэг Украинд илгээгдсэн нь баталгаажсан байна. Тэгвэл Цагаан Ордноос энэ тоог 13 мянга гэж мэдээлж байсан юм. Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж, цэрэг армиа байлдааны бэлэн байдалд байлгадаг ч цэргүүдийн хувьд байлдааны туршлагагүй нь дайны талбарт их хэмжээний хохирол амсаж мэдэх эрсдлийг дагуулна.










