Израилийн Ерөнхий сайд асан Нафтали Беннетт бэлгийн мөлжлөг хийсэн гэмт хэрэгт буруутгагдаж амиа хорлосон Жеффри Эпштейн Израилийн тагнуулын алба Моссадтай холбоотой байсан гэх яриаг няцаалаа. Тэрээр Тъкэр Карлсон болон бусад хүмүүсийн тарааж буй хуйвалдааны онолыг эрс үгүйсгэсэн байна.

Беннетт Израилийг чиглэсэн “Гүтгэлэг, худал мэдээллийн хар аян”-ыг шүүмжлээд, тус улсын тагнуулын алба Эпштейнийг ашиглан "Барьцааны сүлжээ" ажиллуулсан гэх нь огт үндэслэлгүй гэдгийг онцлов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нафтали Беннет “Израилийн Ерөнхий сайд асан хүний хувьд, Моссад миний шууд удирдлага дор байж, хариуцлага хүлээдэг байсан тул тус байгууллагыг мэдэхийн хувьд хэлэхэд "Жеффри Эпштейн Израиль эсвэл Моссадын төлөө ажиллаж, барьцааны сүлжээ удирдаж байсан гэх яриа нь 100 хувь худал, үндэслэлгүй зүйл” хэмээн Беннетт даваа гарагт өөрийн нийгмийн сүлжээ болох "X" (хуучнаар Твиттер)-ээрээ мэдэгдэл хийжээ.










