



















Мягмар гарагт Израиль Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улстай гал зогсоох тохиролцоонд хүрснээ мэдэгдэж, дайны зорилгодоо хүрсэн хэмээн зарлалаа. Энэ мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг тохиролцоо хэрэгжиж эхэлсэн тухай зарласны дараахан гарсан юм.
Трамп мягмар гарагийн өглөө өөрийн нийгмийн сүлжээ болох "Truth Social" "ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО ОДОО ХЭРЭГЖИЖ БАЙНА. БҮҮ ЗӨРЧ!!! — ДОНАЛЬД Ж. ТРАМП, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ" гэж бичжээ.

Энэхүү мэдэгдэл нь анхны эвлэрлийн тухай зарласнаас хойш ойролцоогоор 6-7 цагийн дараа бичигдсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Гал зогсоох хэлэлцээр нь мягмар гарагийн эхэн үед Ираны явуулсан пуужингийн довтолгооны дараа хийгдсэн бөгөөд уг дайралтад дөрвөн хүн амиа алджээ.
Трамп Даваа гарагийн орой уг хэлэлцээрийг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ гэж нийгмийн сүлжээндээ тайлбарласан бөгөөд эхний шат нь Иран мягмар гарагийн өглөөний байдлаар довтолгоогоо зогсоох явдал байсан юм.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи өмнө нь "X" (хуучнаар Twitter) сүлжээндээ, хэрвээ Израиль довтолгоогоо зогсоовол Иран ч мөн адил хариу цохилтоо зогсооно гэж мэдэгдсэн.
Энэхүү тохиролцоо нь Ойрх Дорнодын хоёр том гүрний хооронд дахин дэгдсэн дайныг эцэслэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.










