
🇲🇳🇨🇳 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар албаны хүмүүсийн хамт БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, “Чайна Энержи” (China Energy) группийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
🌀 Уулзалтаар талууд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний хэрэгжилтийг дүгнэж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгааг талууд онцлон тэмдэглэв.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
🌀 Мөн 2027 онд хил холболтын төмөр зам ашиглалтад орохтой холбогдуулан өсөн нэмэгдэх ачаа тээврийн бэлтгэлийг урьдчилан хангах, үүний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэл гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.









