Урд шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Валадимир Путинтэй 2 цаг ярилцсан боловч Трампын "30 хоног гал зогсоох санал"-ыг Путин хүлээн авсангүй. Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч Валадимир Путинтэй хийсэн ярилцлагадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. “Бид маш сайхан яриа өрнүүллээ. Бидний яриа бараг хоёр цаг үргэлжилсэн. Бид олон асуудлыг хөндсөн, түүн дундаа энхийн гэрээний зүйл заалт бүрийг хэлэлцсэн” гэж байгаа ч тэрээр хүссэндээ хүрч чадаагүй байна. Харин уг ярилцлагын дараа Ерөнхийлөгч Валадимир Путин цэргийн анги нэгтгэлүүддээ Украйны эрчим хүчний байгууламжуудыг онилохгүй байхыг тушаажээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын утсаар хийсэн яриаг дүгнэж Германы “Маршаллын сан”-ийн захирал Кристине Берзина “Орос ямар хүнд хэлэлцэгч болохыг харууллаа. Ерөнхийлөгч Путин дайныг зогсоох тал дээр ахиц гаргах сонирхол бага байгааг харуулж байна” гэж.
Харин Украйны Ерөнхийлөгч Володимир Зелинский “Өнөөдөр Путин бүрэн гал зогсоох саналыг няцаалаа. Дайныг сунжруулах түүний аливаа оролдлогыг дэлхийн дахин няцаах ёстой” хэмээн өөрийн нийгмийн сүлжээ болох "Х" дээрээ жиргэжээ.










