Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Шинээр томилогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгыг өмнөх сайд Х.Болорчулуун хүлээлгэн өгөв. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаярыг томилсон захирамжийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр гардуулан өгч, амжилт хүслээ.









