
АНУ Венесуэлийн эрх баригчид АНУ-аас хийсэн гэж үзэж буй “Цэргийн халдлага”-ыг эрс няцааж буйгаа мэдэгдлээ. Үүний дараа нийслэл Каракас болон бусад хэд хэдэн бүс нутагт олон удаагийн дэлбэрэлт болсон байна.

Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, халдлага Миранада, Арагуa, Ла Гуайра мужуудад мөн гарсан бөгөөд үүний улмаас Ерөнхийлөгч Николас Мадуро улсын хэмжээнд онц байдал зарлаж, батлан хамгаалах хүчнийг дайчлах шийдвэр гаргажээ.
Reuters-ийн сурвалжлагчид болон нийгмийн сүлжээнд тархсан бичлэг, зургуудын мэдээлснээр, өглөөний 02:00 цагийн орчимд (Улаанбаатарын цагаар 16:00) нийслэл хотын янз бүрийн хэсэгт дэлбэрэлт болж, нисэх онгоцууд харагдаж, хар утаа суунаглаж байна
Гэрчүүдийн мэдээлснээр, хотын өмнөд хэсэгт, томоохон цэргийн баазын ойролцоо цахилгаан тасарсан аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явган цэргийн ажиллагаа явуулж болзошгүй талаар удаа дараа мэдэгдэж ирсэн. Тэрбээр зорилгоо олон нийтэд тодорхой тайлбарлаагүй ч, Reuters-ийн өмнөх мэдээллээр, Мадурог эрх мэдлээсээ татгалзан улсаасаа явахыг хаалттай хүрээнд шахалт үзүүлж байсан гэжээ. Трамп даваа гарагт “Мадуро эрх мэдлээсээ татгалзах нь ухаалаг алхам болно” хэмээн мэдэгдсэн байна.
Пентагон уг асуултын хариуг Цагаан ордонд шилжүүлсэн бөгөөд Цагаан ордон ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Венесуэлийн Засгийн газар мэдэгдэлдээ, халдлагын зорилго нь АНУ Венесуэлийн газрын тос болон ашигт малтмалын нөөцийг эзэмших явдал гэж буруутгасан байна. Мөн АНУ эдгээр нөөцийг булаан авах оролдлого нь амжилт олохгүй хэмээн онцолжээ.










