



















Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн шавь, олон жилийн турш парламентад сонгогдсон туршлагатай улс төрч Санаэ Такаичи Японы Либерал Ардчилсан Намын анхны эмэгтэй даргаар сонгогдлоо. Энэ нь түүнийг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох түүхэн алхамд хүргэсэн. Ийнхүү Япончууд түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох нь нэгэнт тодорхой боллоо.

Тэрээр Либерал Ардчилсан Намын даргын хоёрдугаар шатны санал хураалтад Шинжиро Коизумигийн (Түүний талаар энд дарж уншина уу) авсан 156 саналыг давж, нийт 185 санал авч ялалт байгуулсан бөгөөд намыг дахин босгохын тулд Ленин багшийн уриа буюу “Ажиллах, ажиллах, бас дахин ажиллах болно” гэж амлалаа. Эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр гүн туршлагатай, консерватив үзэлтэйгээрээ танигдсан Такаичи энэ удаагийн сонгуульд илүү зөөлөн дүр төрхтэй оролцож, үе хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэнэ гэж амалсан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Түүний манлайлал Японы улс төрийн түүхэнд шинэ хуудсыг нээж, улс даяар эмэгтэйчүүдэд удирдагч болох урам зориг өгч байна. Дотоодын шинэчлэл, гадаад харилцааны сорилтод бэлтгэж буй түүний - ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийх уулзалт нь боломжит тохиролцоонд хүрэх үү гэсэн хүлээлтийг бий болгож, олон улсын анхаарлын төвд оруулаад байгаа юм.










