
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогддог найрсаг хөршүүд билээ. Манай улс Монгол Улсыг хөрш орнуудын бодлогын хүрээнд чухалчлан үздэг бөгөөд Хятадын талтай гадаад харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг сайшааж байна. Тантай хамтран “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр улсын ард түмэнд улам их үр өгөөж авчрахад бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.”









