БНХАУ-ын Коммунист нам генерал Жан Юйся, Лю Жэньли нарыг авлига болон намын сахилга бат зөрчсөн хэргээр шалгаж байсан бол энэ удаа намаас хөөх шийдвэр гаргалаа.

Цэргийн төв зөвлөлийн дэд дарга асан, генерал Жан Юйся, тус зөвлөлийн гишүүн, Нэгдсэн штабын газрын дарга асан Лю Жэньли нарыг албан тушаалаас нь огцруулаад байсан бол энэ удаа намаас хөөж шийтгэсэн байна.
Тэднийг авлига болон бусад ноцтой зөрчил гаргасан байж болзошгүй гэж сэжиглэн шалгаж байсан юм. БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, дээрх хоёр генерал “Улс төрийн сахилга бат, дүрэм журмыг ноцтой зөрчсөн, бүлэглэл байгуулсан, намдаа үнэнч бус, шударга бус хандсан” ажээ.
Гэхдээ тэднийг яг ямар гэмт хэрэг үйлдсэн талаар тус улсын эрх баригчид одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Генерал Жан Юйся, Лю Жэньли нарыг шалгаж эхэлсэн тухай өнгөрсөн нэгдүгээр сард зарласан бол наймдугаар сарын сүүлчээр цэргийн өндөр албан тушаалаас нь буулгасан юм.
Генерал Жан Юйся нь Хятадын цэргийн хамгийн дээд удирдлагын байгууллага болох Цэргийн төв зөвлөлийн дэд даргын албыг хашиж байсан бөгөөд олон жилийн турш Ши Жиньпиний цэргийн салбар дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг гэж тооцогдож ирсэн.
Харин Лю Жэньли нь Цэргийн төв зөвлөлийн гишүүнээс гадна Хятадын Ардын чөлөөлөх армийн Нэгдсэн штабын газрын даргаар ажиллаж байв.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэднийг намаас хөөсөн нь Ши Жиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг өргөн хүрээний кампанит ажлын хүрээнд цэргийн дээд удирдлагад хийгдэж буй ээлжит цэвэрлэгээ болж байна.
Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш авлигын эсрэг тэмцэл нэрийн дор олон мянган өндөр, дунд шатны албан тушаалтныг шалгаж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Цэргийн салбар ч энэ кампанит ажлын гол байнуудын нэг болоод байна.
Өмнө нь 2024 оны зургадугаар сард Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу болон түүний өмнөх сайд нарыг авлигын хэрэгт холбогдуулан Коммунист намаас хөөж байв.
Үүний дараа 2025 оны аравдугаар сард Хятадын цэргийн хоёр дахь өндөр албан тушаалд тооцогдож байсан генерал болон цэргийн бусад найман өндөр тушаалын албан тушаалтныг нам, цэргийн албан тушаалаас нь чөлөөлсөн.
Ийнхүү цэргийн дээд түвшний албан тушаалтнуудыг дараалан шалгаж, зайлуулж байгаа нь Хятадын Ардын чөлөөлөх армийн удирдлагын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт оруулж байна.
Өмнө нь долоон гишүүнтэй байсан Цэргийн төв зөвлөлд одоо Ши Жиньпин даргыг оролцуулаад ердөө хоёр идэвхтэй гишүүн үлдсэн.
Энэхүү шийдвэр Хятадын хувьд олон улсын анхаарал татсан цаг үед гарлаа. Ши Жиньпин АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас хэдхэн хоногийн өмнө Хятадын Батлан Хамгаалах Яам энэ талаар мэдэгдсэн юм.
Мөн Хятадын Коммунист намын дотоод засаглал, намын сахилга баттай холбоотой чухал хурлаас хэдхэн долоо хоногийн өмнө дээрх хоёр генералыг намаас хөөсөн байна.








